Монгол солонгос хэлний зэрэгцүүлсэн хэвлэл. Библиэ монгол болон солонгос хэлтэй зэрэгцүүлэн судлахад, хэлний мэдлэгээ дээшлүүлэх, хоёр хэлээр Библиэ илүү гүнзгий судлахад тань зориуллаа. Монгол хэл дээрх Библи нь Ариун Библи 2019 хувилбар ба Солонгос хувилбар нь New Korean revised version / 개역개정판 юм.
2018 онд Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг гаргаж, хэлзүйн ялгаатай бичлэгийн асуудал тодорхой хэмжээнд шийдэгдсэн тул манай нийгэмлэг Ариун Библи 2019 хөнгөн засварын хувилбарыг гаргасан байна. Энэхүү хувилбарт хэт хуучирсан үг хэллэгийг засварлаж, эх бичвэрийн балархай хэсэг дээр баримталсан орчуулгын хувилбарыг хянаж үзээд зарим хэсэгт ялимгүй өөрчлөлт оруулав. Түүнчлэн уншигчдын ирүүлсэн саналыг хянаж, тодорхой хэмжээнд тусгалаа. Энэ удаагийн засварыг ч эх хэлтэй нь тулгах замаар хийсэн бөгөөд өмнөх хувилбар дээрх нэр томьёог голчлон баримталж, оновчтой зарим нэршил, нэр томьёог хэвээр нь хадгалав.
Үнэлсэн байдал
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.