Нийтлэл

Өнөөдөр “Олон улсын эх хэлний өдөр”

🤲 1846 оноос хойш монголчууд бид эх хэл дээрээ Библийг бүтнээр нь унших боломжтой болсон билээ.
Энэ өдрийг 1999 онд ЮНЕСКО жил бүрийн 2 дугаар сарын 21-нд “Олон улсын эх хэлний өдөр” хэмээн зарласаас хойш өдгөө дэлхийн олон улс оронд энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. “Олон улсын эх хэлний өдөр”-ийг улс орнуудын соёл, дэлхий дээрх бүх эх хэлүүдийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор дэлхийн олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд хамгийн гол нь Энх тайвныг билэгддэг юм.
👌 1952 онд Бангладеш улсын иргэд өөрсдийн эх хэл болох Бангла (Бэнгали хэл гэж ч нэрлэгддэг) хэлээ авч үлдэхийн төлөө тэмцэл өрнүүлж байсан бөгөөд Бангладеш улсад 2 сарын 21-ний өдрийг Эх хэлний өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэгээс Олон Улсын эх хэлний өдөр үүсэлтэй юм.
Back to list