Хянан засварласан 2013 хувилбар. Цахилгаантай хавтастай. Цахилгаантай хавтас нь авч явахад тохиромжтой, Библийн ариг гамтай хэрэглээнд тустай байхаар бодож хэвлэв. Библийн энэхүү орчуулгыг Монголын Библи Орчуулгын Хороо 1993 оноос эхэлж, Шинэ гэрээг дангаар 1996, Ариун Библийг бүтнээр 2000 онд гаргаснаа бага зэрэг засварлан 2004 онд дахин хэвлэсэн юм. Улмаар 2006 оноос албан ёсоор Ариун Бичээс Нийгэмлэг уг орчуулгыг гүнзгийрүүлэн засварлахдаа ажлын баг, олон улсын хэмжээний зөвлөхүүд, Теологийн болон Хяналт уншлагын багууд, АБН-ийн Удирдах Зөвлөл хийгээд гадаад, дотоодын уншигч сонирхогчдын удаа дараагийн уулзалт хэлэлцүүлгэ, хувьчилсан санал зөвлөгөөг авч ажиллав.
Чингэхдээ монгол хэлний зөв бичих дүрэм, утга, найруулгын болон хэвлэлийн техник алдаа; хэт махчилсан юмуу оновчгүй орчуулга; андуу ташаа нэр, нэр томъёо, хэлц үг, хэллэг; үгийн жигд бус хэрэглээ зэргийг хянан засварлаж, еврей, грек эх бичвэрт аль болох дүйцүүлэхийг хичээхийн сацуу, уншигчдад өгөх мэдээллийг өргөтгөж, хэрэглэхүйеэ дөхөм болгох үүднээс номын танилцуулга, дэд гарчиг, тайлбар зүүлт, холбоо эшлэл хийгээд үгийн тайлбар, газрын зургийн нэмэлт оруулсан болой.
Үнэлсэн байдал
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.